| | USD/MNT 0₮

Гурван ихэр хүүхэдтэй болсон залуу хосыг байртай болгох хандивын аян эхлүүллээ

 
Дорнод аймгийн иргэн залуу хос Б.Ууганхүү, Х. Отгонтуяа нар 2020 оны 11-р сарын 2-ны өдөр гурван ихэр хүүхэд хоёр охин, нэг хүүгээ өлгийдсөн билээ.
 
Ихрүүдээ хоёр сар хүргээд, хяналтын эмч нь “Орон нутаг руугаа явж болно” гэсэн тул Баян-Уул сумын төвд эмээгийндээ түр амьдарч байна. Гурван ихэр хүүхэдтэй болно гэж тэд төлөвлөөгүй ч энэ нь бурхны хүсэл, гэнэтийн бэлэг байв. Айл гэр болж, ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж буй залуу хос өөрийн гэсэн орон гэр байхгүй төвхнөж хараахан амжаагүй ч хүсэл тэмүүлэл дүүрэн, баяр талархалтай байна.
 
Ууган хүү У.Идэрбаяр хоёр нас хүрч байгаа ба 4 хүүхэд өсгөх нь одоогийн энэ цаг хүнд цаг үед цалин орлого багатай гэр бүлд хүүхэд өсгөхөд ч амаргүй нь бодит үнэн билээ.
 
(Мэдээллийн эх сурвалж https://gogo.mn/r/v427d...) Тиймээс Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс залуу хос Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нарын гэр бүлийг байртай болгох хандивын аян зарлаж байна. Нийт Монголчууд болон Дорнод аймгийн ард иргэдээ хандивт нэгдэхийг уриалж байна.
 
Хандивын данс: ХААН БАНК 5300624308 Д.Батчимэг
 
Санаачлан зохион байгуулагч:
 
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Чойбалсан хот дахь нутгийн зөвлөл
Дорнод аймгийн иргэн залуу хос Б.Ууганхүү Х. Отгонтуяа нар 2020 оны 11-р сарын 2-ны өдөр гурван ихэр хүүхэд хоёр охин, нэг хүүгээ өлгийдсөн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.