| | USD/MNT 0₮

Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ

Хөдөлмөрийн үндэсний нам Оюу толгой төслөөс Монгол улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн гурван дээд хэсгээс бүрдэж байгаа юм байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар Оюу толгой төслөөс Монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх нэг ч дорвитой алхам хийгээгүй гэдгийг санхүүгийн загвар боловсруулах ажлын хэсгийн ахлагч, ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Гантулга хэллээ.

Тэрбээр “Оюу толгой төслөөс ямар хэмжээний ашиг авах талаар хэлцэл хийхийн тулд санхүүгийн загвартай байх ёстой. Засгийн газар загваргүй явж ирсэн юм бишүү гэсэн хардлага төрүүлж байна” гэв.

Рио Тинто бүх тайлангаа, хөндлөнгийн байгууллагаас санхүүгийн загварыг гаргасан байна. Үүн дээр нь Монгол Улсын Засгийн газар коммент тодруулга өгөөгүй гэсэн тайлбарыг хийсэн байна гэдгийг мөн мэдээллээ.

Хөдөлмөрийн үндэсний намаас нэг сарын дотор санхүүгийн загварыг боловсруулж, шинэ Засгийн газарт хүргүүлнэ. Оюутолгой төслийн хувьд 2100 он хүртэл үргэлжлэх мега төсөл учраас ХҮН-аас ажлын хэсэг байгуулан санхүүгийн загварыг боловсруулахаар болсон гэдгийг онцоллоо.

Хөдөлмөрийн үндэсний нам Оюу толгой төслөөс Монгол улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн гурван дээд хэсгээс бүрдэж байгаа юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.