| | USD/MNT 0₮

Завхан аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул орох гарах хөл хөдөлгөөнийг түр хаалаа

Завхан аймагт өнөөдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тухайн иргэнээс түргэвчилсэн байдлаар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймээс писиар шинжилгээний хариу гартал өнөөдрийн 16.00 цагаас аймаг руу орох, мөн аймгаас гаргах хөдөлгөөнийг түр хаажээ. 

Шинжилгээний сорьцийг Улаанбаатар руу тээвэрлэж байгаа бөгөөд маргааш орой шинжилгээний хариу гарах юм байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт мөн Улаанбаатараас Улиастай орсон хоёр иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд писиар шинжилгээгээр хариу нь үгүйсгэгдсэн юм. 

Завхан аймагт өнөөдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тухайн иргэнээс түргэвчилсэн байдлаар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймээс писиар шинжилгээний хариу гартал өнөөдрийн 16.00 цагаас аймаг руу орох, мөн аймгаас гаргах хөдөлгөөнийг түр хаажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.