| | USD/MNT 0₮

Энэ сарын 06-наас 21-нийг хүртэл ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргажээ

Өдрөөс өдөрт коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдсээр байна. Өчигдөр л гэхэд нийт 5433 хүнд шинжилгээ хийхэд 35 хүнд халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Ингэхдээ шинэ үүссэн голомтуудаас халдвар идэвхтэй нэмэгдсээр байгаа бөгөөд СХД-ийн 21 дүгээр хорооноос найман хүнээс илэрчээ. Энэ хэвээр үргэлжилвэл хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зээргт шилжүүлэхээс өөр аргагүй, үгүй бол ирэх гуравдугаар сард эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдсэн. Иймээс УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 06-наас 21-ний өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох санал гаргасныг УОК хэлэлцэх юм.

Өдрөөс өдөрт коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдсээр байна. Өчигдөр л гэхэд нийт 5433 хүнд шинжилгээ хийхэд 35 хүнд халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Ингэхдээ шинэ үүссэн голомтуудаас халдвар идэвхтэй нэмэгдсээр байгаа бөгөөд СХД-ийн 21 дүгээр хорооноос найман хүнээс илэрчээ. Ийнхүү эрчимтэй нэмэгдсээр байвал хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зээргт шилжүүлэхгүй бол ирэх гуравдугаар сард эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдсэн. Иймээс УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 06-наас 21-ний өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.