| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 35 хүнд халдвар илэрч, 25 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 5433 хүнд шинжилгээ хийснээс 35 хүнд халдвар илэрлээ. Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна. Тэд тусгаарлагдан ажиглалтад байсан хүмүүс. 

Хоёр дахь хавьтлын шинжилгээг хийхэд СХД-ийн 21 дүгээр хорооллоос найман хүнээс илэрлээ. Шинэ идэвхтэй байгаа голомтууд бол БЗД-ийн 8 дугаар хороо, Наркологийн эмнэлэг, Асрамжийн газар, гэр бүлийн голомтууд, Микс пиццаны газруудаас улбаатай халдварын тохиолдлууд байна. 

Улаанбаатарт нийтдээ 985 болсон байна. Өчигдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймагт уул уурхайн ажилчид ээлжийн амралтаа дуусгаад явсан. Гэвч нэг хүнээс халдвар илэрсэн тул түүнийг буцаасан. 

Тэр хүний өвчлөлийн эх уурхай Улаанбаатар тул Сэлэнгэ аймагт халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт нийт 25 хүн эдгэрч гэртээ гарсан байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын эмнэлэгт нийтдээ 443 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд нэг хүн байна. 

Цэргийн төв эмнэлэгт 107 хүн эмчлүүлж байгаа бол Яармагийн эмнэлэгт 117 хүн ажиглалтад хяналтад байна. Улсын эмнэлэгт хоёр хүнд хүн, ХСҮТ-д хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Ингээд халдварын болон голомтын тоо шинээр нэмэгдэж байна. Өндөр насныхан их өвчилж, хүндэрч орж ирж байна" гэлээ. 

 

Өчигдрийн байдлаар нийт 5433 хүнд шинжилгээ хийснээс 35 хүнд халдвар илэрлээ. Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна. Тэд тусгаарлагдан ажиглагдаж байсан хүмүүс.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.