| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Шуурхай штабын энэ өрөөнд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж чадахгүй бол яаж бид иргэдийг зайгаа бариад бизнесээ хий гэж хэлэх юм бэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ийн Шуурхай штаб, Нийслэлийн онцгой комисст ажиллаж байна.

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр коронавирусийн халдвар болон нөхцөл байдал тусгаарлах байрны хүрэлцээ ямар байгаа талаар илтгэл тавьж танилцуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын алба хаагчдыг загналаа.

Тэрбээр "УОК-ийн Шуурхай штабын бие бүрэлдэхүүний ажилтай танилцлаа. Таны хэлсэн нэг зүйлтэй санал нэг байна. Бид өнөөдөр шорвог зүйлээ яръя гэж байна. Сайн зүйлс олон байгаа. Сайн байгаа гээд бие биедээ тал зассан бялдууч үг чулуудах цаг нь биш. Тэр бол цар тахлыг даван туулсны дараа яригдана. Амаргүй нөхцөл байдал дунд ажиллаж байгаа ойлгоно. 

Гэхдээ бид нар бодит нөхцөл байдлаа бодитоор үнэлээд яаж зөв замаар урагшлах вэ гэдгийг хэлэлцэнэ. Ганц асуулт байна, халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд баригдахгүй байна вэ. Нөгөө нэг 1,5 метрийн зай хаана байна. Эсвэл та нар халдвар авахгүй хүмүүс үү. Шуурхай штабын энэ өрөөнд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж чадахгүй бол яаж бид иргэдийг зайгаа бариад бизнесээ хий гэж хэлэх юм бэ. Өрөө тасалгаа хүртээмжтэй биш байгааг ойлгож байна. Гэхдээ вирус хүнийг ялгахгүй шдээ. Хамгийн гол халуун цэг дээр ажиллаж байгаа та нар халдвар хамгааллын дэглэмээ барьж чадахгүй байхад бид нар яаж үндэсний хэмжээний юм ярих юм. Та нар өдөржин ингэж ажилладаг уу. Эсвэл хэсэг хэсгээрээ орж ирдэг юмуу" гэж загналаа. 

Ганц асуулт байна, халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд баригдахгүй байна вэ. Нөгөө нэг 1,5 метрийн зай хаана байна. Эсвэл та нар халдвар авахгүй хүмүүс үү. Шуурхай штабын энэ өрөөнд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж чадахгүй бол яаж бид иргэдийг зайгаа бариад бизнесээ хий гэж хэлэх юм бэ. Өрөө тасалгаа хүртээмжтэй биш байгааг ойлгож байна. Гэхдээ вирус хүнийг ялгахгүй шдээ. Хамгийн гол халуун цэг дээр ажиллаж байгаа та нар халдвар хамгааллын дэглэмээ барьж чадахгүй байхад бид нар яаж үндэсний хэмжээний юм ярих юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.