| | USD/MNT 0₮

Өргөө амаржих газарт дахин нэг халдартай эх төржээ

Өргөө амаржих газарт дахин нэг халдвартай эх төрсөн талаар өчигдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн билээ.

Тэрбээр "Өчигдөр буюу /уржигдар/ нэгдүгээр төрөх буюу "Өргөө" амаржих газарт жирэмсэн эмэгтэй PCR шинжилгээ өгсөн ч хариу нь гарч амжаагүй байхад өвдөж төрсөн. Шинжилгээний хариу гарч, тухайн ээж халдвартай болох нь тогтоогдсон.

Тухайн эх, нярайг "Өргөө" амаржих газарт тусгаарласан. Хийсвэр хагалгаагаар төрсөн учраас өвчтөний биеийн байдлыг тогтворжихыг харж байна. Хавьтал болсон хүмүүсийг мөн  тусгаарласан. Эмчилгээ үргэлжилж байна. Гэр бүлийнх нь 3 хүнийг тусгаарлан ажиглаж байгаа" гэсэн юм. 

Өргөө амаржих газарт дахин нэг халдартай эх төржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.