| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр:Тусгаарлах байранд сэтгэцийн өвчтэй хүмүүс олон ирж байгаа тул сэтгэцийн эмч ажиллуулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өнөө өглөө Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабад ажиллаж байна. Түүний дараа Нийслэлийн онцгой комисст ажиллах юм байна.

Шуурхай штабын дарга, онцгойн дэд хурандаа Б.Ууганбаяр үүсээд байгаа хүндрэл бэрхшээл болон нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Тусгаарлах байртай холбоотой хүндрэлүүд их гардгийг Шадар сайд болон Ерөнхий сайд ойлгоорой. Тухайлбал, тусгаарлах байранд сэтгэцийн өвчтэй хүмүүс их ирж байна. Тэд дүрэм журам зөрчиж үүдээ нээгээд кордиорт гараад хөлөө жийгээд суучихдаг. Албаныхны үгийг хүлээж авахгүй. Тийм учраас бид мэргэжлийн сэтгэлзүйн эмч ажиллуулж байна. Ингэхээс өөр арга байхгүй" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.