| | USD/MNT 0₮

“Даяннуур”-ын мөс цөмөрч, машинтай зорчиж явсан 25 настай залуу амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даяннуур” гэдэг газарт тус аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн байна. Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, нийт 62 хүн, 6 автомашин, 2 мотоциклтой 16.30 цагт очиж, тус нуурын баруун урд эргээс 400 м-т, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, аврах ажиллагааг эхлүүлжээ. Ингээд өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн А /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Ингээд өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн А /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.