| | USD/MNT 0₮

Х.Баттулга:Х.Нямбаатараа яагаад улстөржөөд намайг гүтгээд байна. Би өөрийг чинь шүүхэд өгнө

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр танхимаа бүрдүүлж, сайдуудаа тодруулж, тангарагийг нь өргүүллээ. Үүний дараа Монгол Улсы Ерөнхийлөгч Х.Баттулгад шинэ сайдууд бараалхлаа.
 
Энэ үеэр Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Ерөнхийлөгч хатуухан үг хэллээ. Тэрбээр "Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ? Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ? Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ? Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй.
 
Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь олон удаа уулзаж, Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан биз дээ? Тэр уулзалтуудын үр дүн хаана байна вэ.
 
Чи Монгол Улсын сайд болохоос Монгол Ардын намын Х.Нямбаатар биш. Энэ бодлоо цэгцэлж, нэг тийш болго. Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уучлалт гуй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр очиж байна билээ. Ингэж ажиллах ёстой. УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг Монгол орон даяар, мөн гадаадад харж байгаа.
 
Хууль зүйн салбарт тулгамдсан, нухацтай олон асуудал байна. Чамайг сайдаар томилогдсоны дараа хоёулаа уулзаад Монгол Улс Ази тивдээ хоригдолгүй орон болох төслийн тухай ярьж байсан. Энэ ажил хаана явна вэ? Энэ ажлыг хиймээр байна. Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй шүү дээ. Амжилт хүсье" гэлээ. 
Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь олон удаа уулзаж, Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан биз дээ? Тэр уулзалтуудын үр дүн хаана байна вэ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.