| | USD/MNT 0₮

Ковидын халдвараа дур мэдэж гэрээрээ эмчилсэн хүн хүндэрч, амьсгалын аппаратанд оржээ

Интермед эмнэлгээр өчигдөр үйлчлүүлсэн иргэний онош батлагдаж, ХӨСҮТ рүү зөөвөрлөгджээ. Одоогоор түүний биеийн байдал нь маш хүнд байна. Энэ хүн зохиомол амьсгалын аппараттай, эмчлүүлж байгаа ажээ.

Тухайн иргэн гэртээ дур мэдэн эмчилгээ хийж, халдвараа хүндрүүлсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа, халдварын эх уурхайг тандах судлах ажил үргэлжилж байна. 

Тиймээс энэхүү халдварт өвчин зүгээр нэг ханиад биш, цар тахал гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй. Дур мэдэн өөрөө эмчилгээ хийлгэвэл ингэж хүндрэх аюултай гэдгийг албаныхан хэллээ. 

Интермед эмнэлгээр өчигдөр үйлчлүүлсэн иргэний онош батлагдаж, ХӨСҮТ рүү зөөвөрлөгджээ. Одоогоор түүний биеийн байдал нь маш хүнд байна. Энэ хүн зохиомол амьсгалын аппараттай, эмчлүүлж байгаа ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (86)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.