| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 32 хүнд халдвар илэрснээс эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн хүнээс илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 14495 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрлээ. Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох тусгаарлагдаж буй хүмүүсийн давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. 

Мөн Интермед эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Эдгээр хүмүүсийн эх үүсвэр нь тодорхойгүй байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 908 боллоо. Харин орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй байна. 

Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Баталгаажуулах сорьцыг нийслэлд илгээсэн байна. Улсын хэмжээнд дотоодын халдвар 1234 бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-өөс Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 22 хүнийг шилжүүлсэн" гэлээ.

 

А.Амбасэлмаа:Өчигдөр 32 хүнд халдвар илэрснээс эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн хүнээс илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.