| | USD/MNT 0₮

С.Чинзориг:Миний ажлыг авсан А.Ариунзаяа сайдаас үр дүн гарахгүй байна, фэйсбүүкээр ажлаа хийхээ болимоор байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг сайдуудаас асуулт асууж хариулт авлаа.

Тэрбээр "Амаргүй цаг үед та нар маань ажлаа авч байна. Цар тахлын дэгдэлтийг намжаах, төсвийн орлогоо нэмэгдүүлэх гээд хариуцлагатай байх ёстой. Сая нэг жишиг тогтлоо. Төрийн нэг алба хаагч алдаа гаргавал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог жишиг тогтлоо. Зургаан сарын хугацаанд ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэг алдаа байсан.

Засгийн газар, Их хурал хоёр нэгдэж ажиллах ёстой. Ц.Нямдоржийг дэмжиж байна. Залуу сайдуудад дэмжлэг болох байх. Зарим нь төрийн албанд ажиллаж үзээгүй сайдууд орж ирж байна. 

А.Ариунзаяа сайдыг зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч удаа үг асуугаагүй, хатуухан үг хэлээгүй. Бусад сайдуудыг нэлээн хөөрхөн чимхсэн. Миний оронд ажиллаж байгаа залуу хүн ажлаа сураг гэж бодсон. Гэвч тодорхой үр дүн гарсангүй. Фэйсбүүкээр ажлаа явуулахаа болимоор байна. Мориноосоо буумаар байна. Иргэдийг ажилтай орлоготой болгох асар олон ажил бий. Бодит ажил руугаа ормоор байна. Төрийн алба хаагчдыг хальж солино гэдгээ болиорой. Ийм замаар ажил хийхгүй. Цаашид хатуу шаардлага тавьж, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө шүү" гэлээ. 

А.Ариунзаяа сайдыг зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч удаа үг асуугаагүй, хатуухан үг хэлээгүй. Бусад сайдуудыг нэлээн хөөрхөн чимхсэн. Миний оронд ажиллаж байгаа залуу хүн ажлаа сураг гэж бодсон. Гэвч тодорхой үр дүн гарсангүй. Фэйсбүүкээр ажлаа явуулахаа болимоор байна. Мориноосоо буумаар байна. Иргэдийг ажилтай орлоготой болгох асар олон ажил бий. Бодит ажил руугаа ормоор байна. Төрийн алба хаагчдыг хальж солино гэдгээ болиорой. Ийм замаар ажил хийхгүй. Цаашид хатуу шаардлага тавьж, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө шүү
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.