| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа салбарын сайдуудаас дараах асуултыг асуулаа. Тэрбээр "Надад гурван асуулт байна. Х.Нямбаатар сайдаас Шүүхийн тухай хуулийг батлахад дагалдах олон хууль тогтоомжийг баталсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулинд өөрчлөлт оруулахыг оруулаагүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хэрэг илэрвэл яах вэ, прокурор эсэргүүцэл бичих, өөр нөхцөл байдал үүсвэл хэрхэн шалгах вэ.
Ц.Нямдорж сайдаас сүүлийн 20 гаруй жил Монголын хуулийн байгууллагыг толгойлсон хүн. Монголын хуульчдын нэг гэж боддог. 2016-2020 оны Засгийн газрын үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Төрийн өмч байгалийн баялагийг хууль бусаар авсан. Олон дуулиан шуугиан тарьж байсан. Гэтэл энэ асуудал яасан нь мэдэгдэхгүй замхарсан. Үүнд хариулт өгөөч" гэв.
ХЗДХийн сайд Х.Нямбаатар "Шүүхийн тухай хууль батлагдсан. Удахгүй хүчин төгөлдөр үйлчилнэ. Шүүх байгуулах тухай хууль шинээр батлуулах шаардлага байгаа. Шүүх байгуулах тухай хууль чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ.
Шүүхийн процесстэй холбоотой асуудлыг яам дээр судлах процесс явагдаж байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаж хянан явуулах бүрэн боломж байгаа" гэлээ.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Ц.Нямдорж "Та бүхний амгаланг айлтгая. Би долоон сарын дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан. Шүүх хуулийн байгууллагаар хянагдаж байгаа хэргийн тухайд олон нийт ойлгож өгөхгүй байна. АТГ, бүх шүүгч, прокурор нарыг салбарын сайд томилдоггүй. Тагнуулын даргыг өөр журмаар шийддэг. Энэ 4 газар гээгдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сайд хөндлөнгөөс оролцох хуульгүй. Таны асуудаг асуултад 2016-2020 оны хооронд болоод өнгөрсөн асуудлаас хоёр
Хууль бусаар шийдэгдсэн иргэдийн асуудал нөгөөх нь Эрдэнэтийн 49 хувьтай асуудлыг хөөцөлдсөн. Гардан авахад асар их хүндрэл тулгарсан. Сүүлдээ чимээгүй болж асуудал нь суларч байна. Цаашдаа Засгийн газар, Нямбаатар сайд онцгой анхаарах шаардлагатай. Томилогдвол хуулийн түвшинд хуулийн сайдтай эргэж ярина. Зарим тохиолдолд ярьж байгаа. Яагаад илэрхий асуудал сэмээрхэн замхарч байгааг асууж байгаа. Яригдаад байгаа асуудалд улстөржсөн буруу мэдээлэл гараад байгаа" гэлээ.
Ц.Нямдорж: Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан. Долоон сарын дараа эргэж ирлээ