| | USD/MNT 0₮

С.Бямбацогт:Шинэ сайдуудтайгаа хамтарч ажиллана. Та нар маань алдаа бага гаргаж ажиллаарай

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Шинэ сайдуудаас УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оруулж ирж байгаа сайдуудад амжилт хүсье. Дэмжиж байгаа. 

Зөвд нь зөөлөн бурууд хатуу байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана. Аль болох амжилт гаргахын төлөө хичээж ажиллаарай. Хоёр зүйл захина. 

Нэгдүгээрт нь та нарын ширээн дээр байгаа өдөр тутам уншиж байх хууль бол Үндсэн хууль болон бусад хуулиудыг уншиж судалж шийдвэр гаргаарай.

Хоёрдугаарт нь та бүгд ширээний ном болох Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан таван бодлогын бичиг баримт байгаа.  Төлөвлөлтийн гурван бичиг баримтыг барьж ажиллаарай. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллах ёстой шүү" гэлээ. 

С.Бямбацогт:Шинэ сайдуудтайгаа хамтарч ажиллана. Та нар маань алдаа бага гаргаж ажиллаарай
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.