| | USD/MNT 0₮

Сайдад нэр дэвшигч Б.Жавхлан, Л.Энх-Амгалан хоёрыг Байнгын хорооны даргаас нь чөлөөллөө

Шинээр сайдад нэр дэвшигчдээс хоёр нь УИХ-ын байнгын хорооны даргын алба хашдаг. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Энх-Амгалан нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан нь Төсвийн байнгын хорооны дарга юм.

Ийнхүү дарга нар нь сайдаар томмилогдохоор болсонтой холбогдуулан дээрх хоёр Байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхланг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, түүний оронд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатарыг томилж байна.

 Харин Төрийн байгуулалтын байнгын хороо даргаараа хэнийг томилохыг хэлэлцээгүй бөгөөд Л.Энх-Амгалан гишүүнийг байнгын хорооны даргаас нь чөлөөллөө. 

 
 
 
 
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.