| | USD/MNT 0₮

Танилц:МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад томилохоор дэмжсэн хүмүүс

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газарт томилох сайд нарыг хэлэлцжээ. Одоо эдгээр хүмүүсийн нэрсийг 15.00 цагаас УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилно. Ингээд Удирдах зөвлөлөөр сайдад дэмжигдсэн хүмүүсийн нэрстэй танилц. 

Шадар сайдаар С.Амарсайхан (УИХ-ын гишүүн)

ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж (УИХ-ын гишүүн асан)

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар н.Уртнасан

Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр (Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч)

Гадаад харилцааны сайдаар  Б.Батцэцэг (Гадаад харилцааны дэд сайд асан)

Сангийн сайдаар Б.Жавхлан (УИХ-ын гишүүн), 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар (Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч)

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч)

Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар (Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч)

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан  (УИХ-ын гишүүн) 

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар (Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч)

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон (Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч)

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч)

Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх (Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч)

Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд (Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга)

Соёлын сайдаар Ч.Номин (Монгол телевизийн захирал) нарын нэрс дэмжигджээ.

Танилц: МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад томилохоор дэмжсэн хүмүүс
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.