| | USD/MNT 0₮

Гадаад харилцааны сайдад дэд сайд байсан Б.Батцэцэгийн нэрийг дэвшүүлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайдуудын нэрсийг тодруулжээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайдаар дэд сайд байсан Б.Батцэцэгийн нэрийг дэвшүүлж, дэмжсэн байна.

Түүний хувьд өнгөрсөн жилийн сонгуулиар Баянхонгор аймгаас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй юм. Сайдад нэр дэвшигч Б.Батцэцэг нь  

Б.Батцэцэг нь Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн, англи, орос хэлтэй.

Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр, 2016-2020 он хүртэл Гадаад харилцааны яамны дэд сайдаар тус тус ажилласан. 

Гадаад харилцааны сайдад дэд сайд байсан Б.Батцэцэгийн нэрийг дэвшүүлжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.