| | USD/MNT 0₮

БХБ-ын сайдаар Б.Мөнхбаатарыг улираан сонголоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх танхимд хуучин сайдуудаас улирч байгаа хэд хэдэн сайд байна.

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж сайдад нэр дэвшигчдийн нэрсийг тодруулж байна. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатарыг улираан сонгожээ.

Барилгын салбарын мэргэшсэн сайдыг салбартаа үлдээсэй гэж маш олон хүн хүсэж байсан. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарынхаа дэд сайдаас нь эхлэн ажиллаж салбараа зангидсан гар шиг болгож чадсан туршлагатай нэгэн юм.

Түүнийг хэр чансаатай сайд болохыг шалгасан нэг том ажил бол Ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулсан ажил байлаа.

Түүний энэ ажлыг тооцоо судалгаа муутай, эдийн засагт ачаа үүрүүлэх эрсдэлтэй гэх мэтээр мэргэжилтнүүд шүүмжилж ярьж байсан. Гэвч тэрбээр аль аль талдаа гал алдуулахгүйгээр хэрэгжүүлж чадсан нэгэн.

Түүгээр ч зогсохгүй хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөр гэх 150 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүүлэх тухай мэдэгдэж хэлэлцүүлэг хүртэл хийгээд амжсан. Иймдээ ч томилогдсон даруйдаа Төв, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж үндэсний бүтээн байгуулалтынхаа үндэс суурийг бэлтгэн тооцоо судалгааны баг ажиллуулж чадсан. Энэ мэтээр түүний хийсэн ажлыг дурдаад байвал дуусахгүй. Богино хугацаанд их ч ажил амжуулсан. Салбарыг нь мэргэжлийн мэргэшсэн сайд удирдаж ажлын үр дүн гаргаж байгаа учраас салбартаа үлдэх нь зөв гэж үзжээ.

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж сайдад нэр дэвшигчдийн нэрсийг тодруулж байна. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатарыг улираан сонгожээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.