| | USD/MNT 0₮

МАН-ын Удирдах зөвлөл хуралдах тул чуулган завсарлага авлаа

УИХ-ын чуулганын хуралдаан 13.00 цаг хүртэл түр завсарлалаа. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайдуудын асуудлаа ярилцлаж, нэрсийг нь тодруулах юм. 

МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үдээс хойших хуралдаанд Засгийн газрын шинээр бүрдэх гишүүдийг танилцуулж, батална. Үүнээс өмнө намын УЗ хуралдах шаардлага үүссэн. УЗ 22 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдах ёстой учир чуулганы хуралдааныг завсарлуулах горимын санал гаргаж байна" гэсэн юм. 

Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын бүлэгт завсарлага өглөө. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.