| | USD/MNT 0₮

Шадар сайдад БНХАУ-д Элчингээр томилогдсон Т.Бадралыг эгүүлэн татаж томилохоор тохиролцсон уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх танхимын сайдууд өнөөдөр тодорно. Одоогоор сайдуудын нэрс таамаг төдий яригдаж байна. Тухайлбал, Шадар сайдад анх Ж.Энхбаяр яригдаж байсан бол одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын нэр яригдаж эхэлсэн.

Гэвч засаг дотроос биш гаднаас хүн томилох тохиролцоонд хүрсэн бололтой. Тодруулбал, өнгөрсөн зун БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон Бригадын генерал Түвшингийн Бадралыг эгүүлэн татан авчирч, Шадар сайдад томилуулах асуудал яригдаж эхэллээ.

Түүний хувьд энэ хүнд цар тахалтай үед Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Засгийн газрын хуралдаанаар Элчин сайдаар томилогдон явсан билээ. 

Тодруулбал, өнгөрсөн зун БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон Бригадын генерал Түвшингийн Бадралыг эгүүлэн татан авчирч, Шадар сайдад томилуулах асуудал яригдаж эхэллээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.