| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 18 хүнд халдвар илэрсэн бол 59 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт  12885 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд халдвар илэрлээ. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байсан. Тэд тусгаарлалтад байсан хүмүүс. 

Өнөөдөр Яармагийн эмнэлгээс 59 хүн эмчлэгдэн гарлаа, ХӨСҮТ-ээс 22, Цэргийн төв эмнэлгээс 12 хүн эдгэрч, Яармагийн эмнэлэг рүү шилжсэн байна. Нийтдээ 394 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, хүндэвтэр 50, маш хүнд нэг хүн байна. 

Цэргийн төв эмнэлэгт хүндэвтэр 31 хүн байгаа бол Яармагийн эмнэлэгт 124, Улсын төв эмнэлэгт хүнд нэг, хүндэвтэр 3 хүн байна. 

БЗД-ийн 8 дугаар хороонд гарсан халдварын голомтын өвчлөл нэмэгдэж байна. Мөн Наркологийн эмнэлгийн голомт идэвхтэй байна. Нийтдээ долоон хүн халдвар авсан. 

Батлагдсан тохиолдлуудын хоёрдугаар хавьтал болох Михс пиццаны газартай нэг байранд байх ETV телевизийн ажилтнуудаас шинжилгээ авсан. Хариу сөрөг гарсан. 

Хавьтлуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дархан-Уул аймгаас нэг халдвартай иргэн тээвэрлэгдэж ирсэн. Тус аймагт өмнө нь очиж байсан учраас хавьтал болсон хүмүүсийг илрүүлэхээр тандалт судалгаа хийж эхэлсэн" гэв. 

А.Амбасэлмаа:Өчигдөр 18 хүнд халдвар илэрсэн бол 59 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.