| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй 14 настай охиныг хүчирхийлжээ

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 676 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн байдаг. Харин 2020 он гарсаар 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон. Жилд дунджаар 400-500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэг тэдгээрийн 50-60 хувь бага насны хүүхдүүд гэмтэж бэртэж, сэтгэл санаагаар хохирсон байдаг.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэдэг нь ганцхан бэлгийн харьцаанд орсноороо хүчирхийлэгдэж байна гэсэн үг биш юм. Хүүхдийг ямар нэгэн байдлаар садар самуунд уруу татах, эмзэг хүрч болохгүй газруудад нь хүчээр хүрэх, харах, нүцгэн байхыг шаардах гэх мэт бэлгийн дарамтад байлгах эдгээр үйлдлүүд нь өөрөө бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн хүчирхийллийн бүрэлдэхүүнд хамаардаг.

Энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байгаагийн нэг гол шалтгаан нь гэр бүлийн болоод ойр дотны хүмүүсээр үйлдэгддэгт байгаа юм. Энэ тохиолдолд хуулийн байгууллагад хандалгүй нуух, гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй тохиролцох зэргээр хэргийг хаадаг тул жилээс жилд бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөөр байгаа юм. 

Өчигдөр л гэхэд ийм жигшүүртэй хэрэг орон нутагт үйлдэгдсэн байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 28-нд Өмнөговь аймагт 14 настай охин үл таних хүнд хүчиндүүлсэн гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар охин хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 676 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн байдаг. Харин 2020 он гарсаар 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон. Жилд дунджаар 400-500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэг тэдгээрийн 50-60 хувь бага насны хүүхдүүд гэмтэж бэртэж, сэтгэл санаагаар хохирсон байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.