| | USD/MNT 0₮

“АЯА” КОМПАНИ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ 400 САЯ ТӨГРӨГӨӨР НУРААЖ БАЙНА

Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан билээ. Улмаар хуучин газар дээр нь Чингис хааны музейг байгуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг зарим иргэн, төрийн бус байгууллага эсэргүүцэж өнөөдөр музейн өмнө эсэргүүцлийн жагсаал хийлээ.

Тус музейг нураах шийдвэр шүүхээс гарсан учир барилгыг нураах тендерт “Аяа” гэх компани шалгарч, нураах ажлаа аль хэдийнэ эхлүүлсэн байна.

Өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийсэн иргэдийн ярьж буйгаар “Байгалийн түүхийн музейг нураах гэж байгаа “Аяа” компани сайд Ё.Баатарбилэгтэй холбоотой байж болзошгүй. Тендерт ялж авсан компани” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл энэ талаар “АЯА” компанийн гүйцэтгэх захирал А.Батсүрэнгээс тодруулахад “Томчуудын асуудалд оролцмооргүй байна. Нэг хэсэг нь буулгахгүй гэж, нөгөө хэсэг нь буулгана гэж дайрч хоорондоо зодолдсноос болж компанийн буулгалтын ажил өнөөдөр зогссон байдалтай байна.

Тэр яриад байгаа Ё.Баатарбилэг сайдыг би танихгүй. Телевизийн мэдээгээр гарч байхыг нь харсан. Зурагтаар харснаас огт хамааралгүй хүн. Музейг буулгах шүүхийн шийдвэр гарчихсан байхад биелүүлэх ёстой биз дээ. Ажлаа хиймээр байна. Гэтэл эсэргүүцэлтэй тулгараад ажил хийлгэхгүй юм” гэлээ.

Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан билээ. Улмаар хуучин газар дээр нь Чингис хааны музейг байгуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг зарим иргэн, төрийн бус байгууллага эсэргүүцэж өнөөдөр музейн өмнө эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.