| | USD/MNT 0₮

С.Ганбаатар:Албан бичгээ Нью-Йоркийн шүүхэд явуулах хүртлээ өлсгөлөнгөө зогсоохгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай өчигдөр орой ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын нэр бүхий гишүүд очиж уулзан тохиоролцоонд хүрсэн.

Улмаар С.Ганбаатар гишүүн Төрийн ордонд очиж Нью-Йоркийн Дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргах ажлын хэсэгтээ уулзсан.

Энэхүү нэхэмжлэлийг тус улс руу албан ёсоор илгээх хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдсэн байна.  Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "09.00 цагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НЬЮ-ЙОРКИЙН дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурж явуулахаар болсон. Албан бичгийг явуулах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй үргэлжлүүлэх болно. Бие маань их сайн байна. Тавдахь өдрөө буюу 97 цаг болж байна" хэмээн бичжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.