| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимын сайд нараа танилцуулна

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоод хоёр хонож байгаа Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр шинэ танхимын сайд нараа танилцуулахаар болжээ. Одоогоор сайд нарын нэр албажиж эцэслэгдээгүй байгаа юм.

Харин өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагаас хуралдах юм байна. Үүгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлэх танхимын сайд нарын нэрс тодрох аж. 

Шинэ танхимын сайд нарт одоогоор таамаглаж, нэрийг нь дэвшүүлж байгаа сайдуудыг танилцуулбал, 

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • Шадар сайдаа гаднаас томилох байх, 
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УУХҮ-ийн дэд сайд Н.Батнайрамдал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 
  3. Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг улираах.
  5. Гадаад харилцааны яам УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Булгантуяа
  6. Боловсрол, шинжлэх ухааны сайд тус яамны дэд сайд Г.Ганбаяр
  7. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 
  8. Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр 
  9. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 
  10. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендонг улираах эсвэл Х.Хэрлэн
  11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 
  12. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  13. Соёлын сайд-С.Батцэцэг
  14. Эрүүл мэндийн сайд-Т.Мөнхсайханныг улираахаар яригдаж байгаа сурагтай. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимын сайд нараа танилцуулна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.