| | USD/MNT 0₮

ОБЕГ:Хөвсгөл аймагт 3.8 магнитудаас дээш газар хөдөлсөөр байна

Хөвсгөл аймгийн Ханх болон Галт суманд өчигдөр 3.8 магнитуд ба түүнээс дээш хүчээр гурван удаа газар хөдөлжээ. Тодруулбал,

Ханх сумын Хороо багийн “Улаан мод” гэдэг газар өчигдөр 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн Одон орон геофизикийн хүргээлэн (ООГХ)-гээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Түүнчлэн Ханх сумын Хороо багийн “Бэрх” гэдэг газарт мөн өдрийн 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд нэгдүгээр сарын 28-ны өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх болон Галт суманд өчигдөр 3.8 магнитуд ба түүнээс дээш хүчээр гурван удаа газар хөдөлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.