| | USD/MNT 0₮

Ш.Энхтөр:Халдвар хэзээ ч хаана ч илэрч болно. Манай эмнэлэг цар тахлын үеийн бэлэн байдлаа сайн хангасан

ЭХЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн эмч коронавирусийн халдварт өртөж, тухайн эмнэлэг нэг өдөр хөл хорио тогтоосон талаар мэдээлсэн билээ. Ер нь эмнэлгүүд эрсдэлтэй болж хэд хэдэн эмнэлэг халдварын голомт болсон байгаа. Тиймээс иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг ЭМЯ-наас анхааруулсаар байгаа юм. Ингээд ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрөөс дараах тодруулгыг авлаа.

-Танай эмнэлэгт халдвар илэрсэн. Нөхцөл байдал гайгүй юу?

-Халдвар хаана ч хэзээ ч гарна. Аливаа халдварт өвчний үед баримтлах дэг журам гэдэг хатуу. Шинжлэх ухаанч байдаг. Тэгэхээр нэг их айгаад санаа зовоод байх зүйл байхгүй. Манай эмнэлэг одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ дотооддоо эмч болон сувилагч өвчтнүүд хамаагүй холхиж болохгүй. Халдвар илэрлээ гэсэн эхний өдөр бол амбултори нэг өдөр хаагдсан. Гаднаас хүн ирж үзүүлж үйлчилгээ аваагүй гэсэн үг. Тэгээд ариутгал хийж, шаардлагатай гэсэн шинжилгээнүүдээ өгч авсан. Бүгд сөрөг гарсан.

-Танай эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн эмч хаанаас халдвар авсан байх магадлалтай вэ?

-БГД-ийн нэг хороонд байрнаас олон хүнд халдвар илэрлээ гэсэн мэдээлэл гарсан даа. Тэдгээр иргэдийн нэг нь манай эмч байсан. Эмч хүн мэдээж эмнэлэг дотроо ороод ирсэн. Хүн үзэж, ажлаа хийсэн учраас бүгдийг нь сэтгэлд сэвгүй болтлоо бүх эмч ажилтнаа шинжилгээнд хамруулсан. Эмнэлгийнхээ 42 мянган метр квдрат талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн. Одоо бол санаа зоволтгүй.

-Танай эмнэлэг бэлэн байдлаа хангасан байгаа юу?

-Гэхдээ халдварт өвчин бол хэзээ л бол хэзээ орж ирнэ. Тийм учраас эмнэлгүүд шаардлагатай гэсэн бэлэн байдлаа хангаж, хариуцлагатай байх ёстой. Угаасаа манайх энэ цар тахалд бэлтгэж хэд хэдэн тусгаарлах өрөөг бий болгож бэлтгэсэн байгаа. Эм тарианы нөөцөөр ч айлтгүй.

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Хариуцлагатай бай, амны хаалтаа тогтмол зүүж, ариун цэврээ сайтар сахиж, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгээс гаргаж байгаа заавар зөвлөмжийг дагаж, мөрдөх, сайтар сахихыг л анхааруулъя.

-Дахиад нэг зүйл асууя. Төрөх эмнэлэгт төрөх явцдаа хүүхэд нь эндсэн ч юмуу эсвэл өөр шалтгаанаар эндсэн хүүхдийн ээжийг, төрсөн хүүхэдтэйгээ байгаа ээжүүдтэй нэг өрөөнд оруулах явдал байдаг уу. Нэг тийм гомдол санал маягийн юм ирсэн байгаа юм?

-За бараг үгүй дээ. Хүүхдээ алдсан ээжийн сэтгэлзүй ямар байх билээ. Хүүхэдтэйгээ байгаа ээжүүдийн хажууд байх боломжгүй.

 

БГД-ийн нэг хороонд байрнаас олон хүнд халдвар илэрлээ гэсэн мэдээлэл гарсан даа. Тэдгээр иргэдийн нэг нь манай эмч байсан. Эмч хүн мэдээж эмнэлэг дотроо ороод ирсэн. Хүн үзэж, ажлаа хийсэн учраас бүгдийг нь сэтгэлд сэвгүй болтлоо бүх эмч ажилтнаа шинжилгээнд хамруулсан. Эмнэлгийнхээ 42 мянган метр квдрат талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн. Одоо бол санаа зоволтгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.