| | USD/MNT 0₮

Нийслэлд 10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.