| | USD/MNT 0₮

Завхан аймагт бүртгэгдсэн сэжигтэй хоёр тохиолдлын хариу СӨРӨГ гарчээ

Завхан аймаг УБ хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг өчигдөр Улаанбаатар руу явуулсан билээ.

Харин PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байсан.

Тэгвэл өнөөдөр Нийслэлд сорьц нь ирж баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж дуусгажээ. Шинжилгээний хариу хоёулаа Сөрөг гарсан байна. 

Завхан аймагт бүртгэгдсэн сэжигтэй хоёр тохиолдлын хариу СӨРӨГ гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.