| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүйгээрээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа

Шүүхийн тухай хууль болон Авлигын эсрэг тухай хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хүлээж аваагүй. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхийлөгчийн багц хоригийг хүлээж аваагүйгээрээ та бүхэн 2021 оны Ерөнхийлөгчийн болон 2024 оны сонгуульд ялагдлаа. Айгаад байгаагаас чинь харахад хууль, шүүхийн хаалга татах олон хүн байгаа бололтой. Тиймээс хүлээж авахгүй байна уу гэж хардаж байна. Шударга хараат бус шүүхтэй, авлигагүй болгоно гэж найдаж иргэд та нарт саналаа өгсөн байх шүү. Х.Нямбаатар төрийн ордны гуравдугаар давхрын зүүн жигүүрээс шүүгч нар ямар ял өгөхөө заалгадаг гэж хэлсэн. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү.

Д.Ганбат: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүйгээрээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа. Айгаад байгаагаас чинь харахад хууль, шүүхийн хаалга татах олон хүн байгаа бололтой.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.