| | USD/MNT 0₮

Чуулган:Ерөнхийлөгчийн Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзэж буцаалаа. 

Тодруулбал, УИХ-аас баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх байгууллага нь Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой ч УИХ-ын хэт олонхиор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэсэн эрх баригч нам, улстөрчдийн зүй бус зорилгоос болж, хууль гажуудсан гэж үзэн, Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавьсан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцээд “Хүлээж авахгүй" гэж шийдвэрлэсэн. Харин өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцээд уг хоригийг хүлээж авахгүй хэмээн буцаав. 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзэж буцаалаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.