| | USD/MNT 0₮

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн 233 сая төгрөгийн орлоготой, 100 саяын хадгаламжтай

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томиллоо. Шинэ үеийн төлөөлөл болсон түүнийг намынхан нь 100 хувь дэмжиж ийнхүү УИХ-ын чуулганаар томилох асуудлыг хэлэлцэж томилж, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тамга тэмдгээ гардуулан өгч, ажилд нь амжилт хүссэн билээ.

Тэгвэл шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилц. Л.Оюун-Эрдэнэ нь өнгөрсөн жил ХОМ-ээ гаргаж өгөхдөө өөрийнх нь жилийн орлого 233 сая гэж мэдүүлсэн бол гэр бүлийнх нь жилийн орлого 14 сая байна. Нийтийн нэг байртай бөгөөд тэр нь 244 сая төгрөгийн үнэтэй аж. 

Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Highlander нэгтэй. 

Харин хурдан удмын адуу 5, Адуу 17, Үхэр 69, Хонь 124, Ямаа 163

Үнэт эдлэл 60500.00 төгрөгийн үнэтэй. Эзэмшил газар байхгүй. 

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, дансандаа 100 сая төгрөгийн хадгаламжтай. Авлага болон авсан зээл гэж байхгүй юм байна. Харин "Херо энтертайнмент групп" ХХК, "Хүлэг контент" ХХК-д хөрөнгө оруулалт хийжээ. 

Дашрамд дуулгахад, Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/ Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд ажлын гараагаа 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаас эхэлж байжээ. 

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн 233 сая төгрөгийн орлоготой, 100 саяын хадгаламжтай
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.