| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Авлигатай тэмцэх газрын даргыг өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол алалцаж босно шүү

 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилох тухай хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр эрх баригч намынханд хандаж дараах үгийг хэллээ. 
 
Тэрбээр "Анх АТГ-ын дэд дарга нас барсан учраас оронд хүн томилно гэж л энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Түүнээс хэнийг томилох эсэх нь Ерөнхийлөгч байсан. Орлогчийнх нь тухай ярьж явснаа томилгоог Ерөнхий сайд шийдье гэж ярьсан. Тухайн үед би дэмжиж байсан. Гэхдээ би одоо эргэлзэж байна. Нэгдүгээр сарын 19-ний өдөр юу болов. Авлигачтай тэмцээд олон улсад явж байсан мөнгийг саатуулах л ажил болоод хувирчихлаа. Үүн дээр би нам яриагүй шүү.
 
Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад томилох эрхийг өгчихөөр нэг намын даргад эрх мэдлийг өгнө гэж ярьж байна. Буруу л юм хийж байна даа. Нью-Йоркийн шүүх хурал дээр процесс явж байхад нэхэмжлэлийг хэн татаж авсан юм. Монгол Улсын нэхэмжилж байсан оффшорт маш их мөнгө байна, Монголын газрын баялгийг хулгайлж дээрэмдээд гадагшаа гаргачихсан байна гээд явсан байсан юмны нэхэмжлэлийг хэн татсан юм бэ. Энэ сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээж авсан. Нэгдүгээр сарын 20-ны өдөр У.Хүрэлсүх огцорсон. Би одоо л асуудлыг ойлгож байна. Ингэвэл Монгол Улс дампуурна шүү. Юун хонгил. Оффшорт оччихсон байсан юмыг зогсоох гэж байна. Би намын талаар яриагүй шүү, Монголчуудын баялгийн тухай ярьж байна. Ч.Хүрэлбаатар сая хэллээ, оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж. Та нар зогсоож байгаа юм чинь яаж орж ирэх юм. Ч.Хүрэлбаатар аа чи зогсоож байгаа. Ч.Хүрэлбаатар өөрөө энэ хэрэгтэй холбоотой. Дамаар холбогдоно.
 
Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар энд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тувт доромжилж, хамсаатнаа өмөөрдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Хэрвээ та нар 60 хэдээрээ түрий бариад явах гэж байгаа бол, бяр чадлаа гаргах гэж байгаа бол монголчууд босно шүү. Одоо боль та нар. Энэ хуулиа татаад авчих. Ойлголцоод л явдаг ш дээ. АТГ-ын даргыг өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол алалцана шүү, ойлгосон уу, үүнийгээ боль" гэв. 
Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар энд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тувт доромжилж, хамсаатнаа өмөөрдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Хэрвээ та нар 60 хэдээрээ түрий бариад явах гэж байгаа бол, бяр чадлаа гаргах гэж байгаа бол монголчууд босно шүү. Одоо боль та нар. Энэ хуулиа татаад авчих. Ойлголцоод л явдаг ш дээ. АТГ-ын даргыг өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол алалцана шүү, ойлгосон уу, үүнийгээ боль
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.