| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Ч.Хүрэлбаатар чи худлаа хэлэхээ болиорой

УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж хатуу үг хэллээ.

Тэрбээр “АН, МАН гэлтгүй хэдүүлээ ард түмнийхээ төлөө байя, ард түмнийхээ төлөө ажиллая ард түмнийхээ талд байя, авлигачдаас гадаадад гаргасан мөнгийг нь оруулж ирье. Ч.Хүрэлбаатар чи дахин дахин худлаа хэлэхээ болиорой. Ч.Хүрэлбаатараа чи тэр Хотгор шанагын асуудлаар явж байх ёстой.

Би уг нь хүний тухай ярьдаггүй юм. Ч.Хүрэлбаатартай дандаа төсвийн тухай хэрүүл хийж байсан. Ард түмний мөнгийг хэмнэх тухай ярьж байсан болохоос өөрийнх нь тухай би хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр бас хэльчихье. Та нар Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Цаг нь хэзээ бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би уг нь хүлээлгэчих байсан. Намайг огцруулаад шидчихсэн юм.

Сая У.Хүрэлсүхийг айлгаад болиулчихлаа. Одоо яг нүцгэн үнэнийг чинь би та нарт хэлье. Энэ Монгол Улс тусгаар улс баймаар байна. Монголын ард түмэн хүн шиг, улс шиг хөгжмөөр байна шүү” гэлээ.

 

Би уг нь хүний тухай ярьдаггүй юм. Ч.Хүрэлбаатартай дандаа төсвийн тухай хэрүүл хийж байсан. Ард түмний мөнгийг хэмнэх тухай ярьж байсан болохоос өөрийнх нь тухай би хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр бас хэльчихье. Та нар Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Цаг нь хэзээ бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би уг нь хүлээлгэчих байсан. Намайг огцруулаад шидчихсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.