| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж: Х.Нямбаатарыг хуулийн салбараас зайлуулж байж шударга ёсны тэмцэл, авлигатай тэмцэх ажилд ахиц гарна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Тухайлбал, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн гэдгийг би анх арванхоёрдугаар сарын 8-ны Байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан. Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн тухай 33 дугаар заалтаас давсан хуулийг Х.Нямбаатар оруулж ирсэн. Б.Энхбаяр Байнгын хороог даргалж байсан. Яагаад Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалтыг хэлэлцэж байгааг асуухад тэр ”Би анх удаа Байнгын хорооны хуралдааныг даргалж байна” гэж тайлбарласан. Танай хуульчид иймэрхүү л байдалтай байгаа. Энэ хуульчдын болон Х.Нямбаатарын балгаар АТГ-т шалгаж байгаа нийт хэргийн 90 хувь нь хөөн хэлэлцэх хугацаагаар алга болно. Шинээр гарсан хэрэг нь Ерөнхий сайдын нөлөөллөөр гэмт хэргээс мултрах байх. Х.Нямбаатарыг хуулийн салбараас зайлуулж байж шударга ёсны тэмцэл, авлигатай тэмцэх ажилд ахиц гарна.

 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Тухайлбал, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.