| | USD/MNT 0₮

Хуурамч оргилуун дарс үйлдвэрлэсэн "Цэс хайрхан" компанийг 20 сая төгрөгөөр торголоо

Шинэ жилийн үеэр хуурамч оргилуун дарс үйлдвэрлэсэн "Цэс хайрхан" ХХК-нд хийсэн шалгалтын дүн гарчээ.

Тодруулбал, "Цэс хайрхан" ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хийсэн хяналт хийсэн байна. Тус компанид бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн тул 20.000.000 (Хорин сая) төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаварыг гаргалаа.

Хуурамч оргилуун дарс үйлдвэрлэсэн "Цэс хайрхан" компанийг 20 сая төгрөгөөр торголоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.