| | USD/MNT 0₮

Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал гэр бэлэглэхээр болжээ

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд өчигдөр 19:14 цагт гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан талаар мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдэж, өнөөдөр тухайн галд өртсөн айлд түүний бие төлөөлөгч нар очиж уулзсан байна. Нэн түрүүнд таван ханатай гэрийг маргааш өгөхөөр болжээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлж байгаа бөгөөд тэрбээр сайн үйлсийн аян өрнүүлэх санаачлагыг гаргасан байна. Өнгөрсөн долдугаар сард мөн гэр нь шатсан айлд гэр бэлэглэж байжээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.