| | USD/MNT 0₮

Б.Азжаргал: Халдвартай иргэнд анхааруулсаар байтал үл тоож, ахтайгаа фитнессээр үйлчлүүлсэн байна

Дарханд ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ. Эх үүсвэр нь Улаанбаатар хотоос учраас Дарханд бүртгэгдээгүй гэж үзжээ. Тус иргэний PCR шинжилгээний хариу нь энэ сарын 23-нд сөрөг гарсан ч 27-нд Дарханы пост дээр түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Одоогоор тус иргэнийг ХӨСҮТ-д хүргээд байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн онцгой комисс шуурхай хуралдаад байна.

Тус аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал “Тухайн тээврийн жолооч энэ сарын 26-ны шөнө Дархан-Уул аймагт ирэхэд Дархан сумын Онцгой комисс хяналт шалгалтыг хийсэн. Харин 23-ны өдөр PCR шинжилгээ өгсөн нь 48 цагаас хэтэрсэн байсан тул постоор нэвтрүүлээгүй. 27-ны өдөр шаардлагатай шинжилгээг хийхэд сэжигтэй тохиолдол илэрсэн учир Улаанбаатар хот руу тээвэрлэж, ХӨСҮТ-д хүргэсэн.

Үүнээс гадна тухайн иргэний 10 хоногийн маршрутыг гаргаад хариу арга хэмжээг шуурхай хийсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос ирсэн 900 гаруй хүнийг өнөөдөр 17.00 цаг гэхэд шинжилгээнд бүрэн хамруулна. Уг нь тус иргэд PCR-ийн шинжилгээгээ өгчихөөд 48 цагийн дотор өөрсдийгөө тусгаарлаж, бусад хүнтэй хавьталд орох ёсгүй боловч гадуур дотуур их явж, олон хүнтэй хавьталд орсон байна.

Өчигдөр халдвартай нь батлагдсан жолоочийн хувьд өнгөрсөн долоо хоногт хот хооронд нийт гурван удаа явахад гурав дахь дээрээ халдвартай нь батлагдлаа. Маршрутыг нь дэлгэрэнгүй танилцуулъя. 21-22-нд УБ-т, 23-нд Дарханд байсан, 23-24-ний шөнө дахин УБ руу явсан, 24-25-ны шөнө буцаж Дарханд ирсэн. 26-ны үүрээр УБ яваад оройдоо Дарханд буцааж ирсэн ийм маршруттай. Хамгийн гол нь тухайн жолоочийг 26-нд пост дээр хоноглох үеэр төрсөн ах нь Дарханаас ирж хоол цай өгч, дулаан машинд хамт хоносон. Ахтай нь цуг шинжилгээнд хамруулаад хариуг нь хүлээх хугацаанд өөрсдийгөө тусгаарлахыг анхааруулсан боловч харамсалтай нь үл тоож 18-20 цагийн хооронд фитнессээр үйлчлүүлсэн нь тогтоогдсон. Энэ бол хамгийн том эрсдэлийг үүсгэж байгаа юм” гэв.

Дарханд ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ. Эх үүсвэр нь Улаанбаатар хотоос учраас Дарханд бүртгэгдээгүй гэж үзжээ. Тус иргэний PCR шинжилгээний хариу нь энэ сарын 23-нд сөрөг гарсан ч 27-нд Дарханы пост дээр түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Одоогоор тус иргэнийг ХӨСҮТ-д хүргээд байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн онцгой комисс шуурхай хуралдаад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (38)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.