| | USD/MNT 0₮

“ЧИНГИС ХААН” БАНК СЭТГҮҮЛЧИЙГ ДАРАМТАЛЖЭЭ

“Чингис хаан” арилжааны банк сэтгүүлчийг дарамталж, сэтгүүлчдийг худалдаж авах гэж оролдож байгаа талаар “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Д.Оюунтунгалаг, дэд ерөнхийлөгч Г.Улсболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “Чингис хаан банкны удирдлагууд өөртэй нь холбоотой мэдээллээ устгуулж байна. Өнгөрсөн намар ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг хахуулын хэргээр саатуулсан. АТГ-аас асуудлыг шалгахад дуусан.

“Чингис хаан” банк ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг өөрийн банкиндаа бага хүүтэй байршуулж, үүнийхээ хариуд Ч.Алтанхуягт хахууль өгдөг байсан нь баримтаар илэрсэн.

Энэ мэдээллийг гарсан даруйд устгуулж байна. Энэ асуудлыг бичсэн сэтгүүлчийг дарамталж, сэтгүүлчдийг доромжилсон. Эхлээд "Чингис хаан" банктай холбоотой мэдээллийг устгаж өгөхийг гуйж дараа нь уулзаж дарамталсан. Хоёр бөх гэмээр том биетэй залуу ирж дарамт үзүүлж сүрдүүлсэн. Надад нотлох баримтууд нь байгаа. Энэ бол нэг сэтгүүлчийн бус нийгмийн асуудал.

Би энэ компани ямар арилжааны банк вэ, ямар ямар хүн хувьцаа эзэмшдэг талаар хөндөж гаргаж бичсэн.

ЭМД-ын мөнгө төрийн ч биш, арилжааны банкны эздийн ч мөнгө биш, ард түмний ажил хөдөлмөр эрхэлж байгаа ирээдүйгээ бүтээж байгаа даатгалын мөнгө. Гэтэл хэн нэгэн хүний бизнесийг дэмжигч мөнгө болоод банкинд бага хүүтэй байршигдаж байна гэж байж боломгүй асуудал.

ЭМД-ын мөнгийг аль нэг банкинд 15, 2 хувийн хүүтэйгээр хадгалуулдаг. Үүнийг тус банк өөрсдөдөө ашигтай байлгахаар ЭМДЕГ-ын даргад хахууль өгч 5.5 хувь хүртэл хүүг багасгасан байна. 

2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг 15, 2 хувийн хүүтэй “Чингис Хаан” банкинд байршуулсан байдаг. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5, 5 хувь болгосноор хүү нь 1, 6 тэрбум болж байна. 

Яагаад заавал энэ мөнгийг арилжааны банкинд байрлуулж тэдэнд ашиг олох боломж олгоод байна вэ. Тиймээс шударга бус зүйлийн төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх цаг болсон байна. Баримттай, үнэн мэдээлэл нийгэмд хүргэснийхээ төлөө сэтгүүлчид муу нэр зүүж, муухай харагдмааргүй байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг 15, 2 хувийн хүүтэй “Чингис Хаан” банкинд байршуулсан байдаг. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5, 5 хувь болгосноор хүү нь 1, 6 тэрбум болж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.