| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл: Нефть боловсруулах үйлдвэрийн тооцоо судалгааг дутуу, түүхий хийжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байгаа аж.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны үйлдвэрийн тухайд импортын гол валютын урсгал гардаг, нөгөө талаас геополитик, ажлын байрны асуудал учраас хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ эдийн засгийн төсөл талаас нь олон эргэлзээтэй асуудлууд байна. Ерөнхийдөө нүүрсгүй цахилгаан станц, гурилгүй талхны цехийн тухай л яриад байх юм. Манайх өөрсдөө санхүүгийн механизм дээр их алддаг. Оюутолгой дээр ч мөн адил. Гүний уурхай баригдчихаад байхад 34 хувийн асуудал дээр л тоглолт хийгээд байна.

Нефть боловсруулах үйлдвэрийн санхүүгийн тооцоолол 60 хувиар зөрчихсөн явж байна. Энэ үйлдвэрийн эдийн засгийн тооцоо судалгааг дутуу, түүхий хийжээ. Хууль санаачлагдаас хэд хэдэн асуулт асууя. Ойрын 10 жилд нефтийн үнийг хэр таамаглаж байгаа юм бэ? Долларын ханш хэд байх вэ?

Харин хууль санаачлагдын зүгээс “Газрын тосны үнийг урьдчилан тооцоолох боломжгүй. Үйлдвэрийн 80-90 хувь нь газрын тосны өөрийнх нь үнэ байдаг. Үйл ажиллагааны зардал бага, бүрэн автоматжсан үйлдвэр юм” гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байгаа аж.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.