| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 25 хүнд халдвар илэрсэн. Завхан, Увс аймгийн иргэдийн баталгаажуулах шинжилгээний хариу гараагүй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар нийт 15202 хүнд шинжилгээ хийснээс 25 хүнд халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс Нийслэлд бүртгэгдлээ. Өмнөх хавьтлуудын ойрын хавьтлууд байна. Мөн БЗД-ийн 8 дугаар хороонд нэг орцны 120 хүний дөрвөн хүнд, Микс пиццаны газрын ажилчдаас халдвар илэрсэн. 

Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэрлэлт хийж байсан жолоочоос халдвар илэрлээ. Түүнийг тусгаарлаж авч ирсэн. Халдварын эх уурхай нь Улаанбаатар болно.

Нийт батлагдсан тохиолдол 861 боллоо. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагийн дотор 8 хүн эдгэрсэн. Улсын дөрвөн эмнэлэгт нийтдээ 400 гаруй хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд нэг хүн байна. 

Цэргийн төв эмнэлэгт хүнд нэг хүн байна. Яармагийн эмнэлэгт 150 гаруй хүн ажиглалтад байна. Улсын төв эмнэлэгт хүнд нэг, хүндэвтэр гурван хүн байна. Улаанбаатар хотод дүүргүүдэд хэд хэдэн хороонд голомт бий болсон. Сүхбаатар дүүргийн 9, СХД-ийн хэд хэдэн хороод Чингэлтэйн нэг хороонд өвчлөл бүртгэгдсэн. 

БЗД-ийн Х аппартмент болон нийтийн байрнаас өвчлөл голомтлож идэвхтэй гарч байна. Тийм учраас халдвар энэ тэндээс тодорхойгүй гарч байна. Хүнд хөнгөн хэлбэрийн халдвар хаанаас ч гарч болох байна шүү. Тиймээс иргэд хариуцлагатай байх ёстой. 

Мөн Завхан, Увс аймагт шинжилгээ авахад тест авахад хариу нь эерэг гарсан. Баталгаажуулах шинжилгээ хийгдэж байна. Тэднийг тусгаарласан байгаа" гэлээ. 

А.Амбасэлмаа:Өчигдөр 25 хүнд халдвар илэрсэн. Завхан, Увс аймгийн иргэдийн баталгаажуулах шинжилгээний хариу гараагүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.