| | USD/MNT 0₮

А.Цэнджав: Мэс заслын аргаар 4 настай хүүгийн ходоодноос 56 ширхэг соронз гаргаж авлаа

Хүүхдийн мэс заслын эмчээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа клиникийн профессор, мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын их эмч А.Цэнджав эцэг эхчүүдэд хандаж нэгэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэжээ.

Тэрбээр "Сайн байцгаана уу. Энэ 4 настай хүү 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн байна. ХОДООД БОЛОН ДЭЭД ГЭДСЭНД БАЙСАН ходоод 2 газар дээд гэдэс 3 газар соронз завсраа хавчигдаж цоорсон байсныг мэс заслаар 56 ширхэг соронзыг гаргаж авлаа.

Хагалгаа хэдий амжилттай болсон боловч анхааруулга өгсөн юм. Харахад эрх мэт багширсан соронз байв. ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ БИ ДАХИН АНХААРУУЛЖ БАЙНА СОРОНЗТОЙ ТОГЛООМООР АНХААРАЛТАЙ ТОГЛУУЛНА УУ" гэжээ.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн энхрий бяцхан хүүхдээ ямар тоглоомоор тоглож байгааг нь анзаарч анхаарч байхгүй бол ийм аюултай зүйл болно гэдгийг мэргэжлийн эмч анхааруулсан байна. 
 
А.Цэнджав: Мэс заслын аргаар 4 настай хүүгийн ходоодноос 56 ширхэг соронз гаргаж авлаа
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.