| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Тухайн тохиолдол УБ-аас очсон иргэн байна. Тиймээс тус аймагт хөл хөдөлгөөн хязгаарлаж, тандалт судалгаа явуулж эхэлжээ. Харин зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүд болох буяны машин эм хангамж нийлүүлэлтийн машин хэвийн явах аж. 

Одоогоор 14 хүнийг тусгаарлан ажиглаж байгаа юм байна. Ер нь Нийслэлээс очсон иргэдийг 14 хоног тусгаарлан шинжилгээ авч байгаа. Гэвч очсон иргэд дахин шинжилгээ авах гэтэл бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй, гар утсаа салгах зэргээр хүндрэл үүсгэж байгаа талаар аймгийн Засаг дарга нь ярьжээ. 

Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.