| | USD/MNT 0₮

Увс аймагт очсон иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ

Өчигдөр Ховд аймагт очсон иргэдийн хоёроос нь коронавирусийн халдвар батлагдсан бөгөөд тэднийг өнөөдөр Улаанбаатарт тусгай онгоцоор авчирч тусгаарласан байгаа билээ.

Тэгвэл мөн Улаанбаатараас Увс аймагт очсон шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар үзэхэд "сул эерэг" гарчээ. Тиймээс тухайн иргэнийг тусгаарлаж, писиар шинжилгээг авч Ховд аймаг руу явуулсан байна.

Тухайн иргэн Улаанбаатараас Увс аймгийн Зүүнхангай сум руу шууд явсан байжээ. 

Увс аймагт очсон иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.