| | USD/MNT 0₮

Чуулган:Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулна

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр "Засгийн газрын бүтцийг хадгална. Намар хоёр яам шинээр нэмж байгуулна. Тодруулбал, Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулна. Ингэснээр төрийн албаны данхайсан бүтцийг тодорхой хувиар цомхтгоно. Асар их хэмжээний цаасыг хэмнэнэ. Энэ хоёр яамны асуудлыг намрын чуулганд оруулж ирнэ. Одоо бол яамдын бүтцэд өөрчлөлт оруулахгүй" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.