| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Орон сууцтай холбоотой томоохон зорилтыг дэвшүүлнэ

Шинэ үеийн төлөөлөл болж Ерөнхий сайдаар томилогдож байгаа Л.Оюун-Эрдэнэ дөөрвөн зүйл дээр анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Тэрбээр "Цар тахалтай байгаа үед ард иргэдээ хамгийн түрүүнд вакцинжуулна. Яаж онцгой байдлын менежментийг сайжруулах тал дээр анхаарна. Хоёрдугаарт эдийн засгийн асуудал байна. Яаж бид нар энэ хүнд цаг үеийг даван туулах вэ. Яаж аж ахуйн нэгжүүдээ босгож ирэх вэ гэдэг дээр анхаарна. 

Гуравдугаарт амьдралын чанарын асуудал байна. Дундаж давхаргын ажлын байрыг нэмэгдүүлэх. Орон сууц, эрүүл мэндийн, боловсролын чиглэлээр чирэгдэлгүй үйлчилгээ авдаг болох. Залуу гэр бүлийн тогтолцоог нэгтгэнэ. Орон сууцтай холбоотой томоохон зорилтыг дэвшүүлнэ. Үе үеийн Засгийн газар зорилтыг дэвшүүлж ирсэн.

Дөрөвпүгээрт сайн засаглал, цахим засаглалтай холбоотой ажлыг анхаарна. Төрийн албыг шинэчилнэ. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад төрийн албаны ажлын ачаалал ямар байгаа нь харагдсан" гэлээ. 

Л.Оюун-Эрдэнэ:Орон сууцтай холбоотой томоохон зорилтыг дэвшүүлнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.