| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Дубайн гэрээг цуцална

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, төмөр зам, нефтийн төслүүдийг үргэлжлүүлэх үү" гэж асуулаа.

Л.Оюун-Эрдэнэ "Төмөр замын төслийг эрчимтэй үргэлжлүүлнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагана. Дубайн гэрээг цуцална" гэдгээ илэрхийллээ.

Мөн түүнчлэн тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллах үүрэгтэй. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. Энэ хяналт, тэнцвэрийг барьж ажиллана" гэдгээ ч хэлсэн юм. 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.