| | USD/MNT 0₮

Тавантолгой түлш ХК-ийн ажлын байран дээр ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ

Өнөө өглөө 06:22 цагт "Тавантолгой түлш" ХК-ийн ажилчин, 22 настай А үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Энэхүү осол нь тус үйлдвэрт мэргэжлийн бус удирдлага ХАБЭА хууль хэрэгжүүлж ажилладаггүйгээс болж гарсан” хэмээн мэдээлэв.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач бутлагч машиныг цэвэрлэж байхад гаднаас нь ажиллуулсан гэх мэдээлэл байна. Энэхүү харамсалтай золгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Өнөөдөр 06:22 цагт "Тавантолгой түлш" ХК-ийн ажилчин, 22 настай А үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.