| | USD/MNT 0₮

ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ЗАЛИЛСАН ИРГЭДЭД ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Нигер улсын ирсэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг хоёр өдөр хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн
Ejikeme Chimezie John-д 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.


Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ.

 

Нигер улсын ирсэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг хоёр өдөр хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.